Like дарж мэдээгээ үзнэ үү

4 сартай хүүгийн ээж Сөүл – Сан Франциско чиглэлийн онгоцонд зорчиж буй бүх зорчигчдод сэтгэл хөдөлгөм захидал тараажээ

4 сартай Солонгос хүүгийн ээж Сөүл – Сан Франциско чиглэлийн онгоцонд зорчиж буй бүх зорчигчдод (200 гаруй зорчигч) ууттай чихэр, чих бөглөгч болон сэтгэл хөдөлгөм захидлын хамт тараажээ. Тус захидалд:

“Сайн байна уу, намайг Жунву гэдэг би 4 сар хүрч байна. Өнөөдөр би нагац эгчтэйгээ уулзахаар ээж, эмээ хоёртойгоо АНУ руу нисэж байна. Энэ бол миний амьдралдаа хийж буй анхны нислэг учраас

би уйлж эсвэл хэт их чимээ шуугиан тарьж магадгүй тул санаа минь зовон, сандарч байна. Би чимээгүй байхыг хичээнэ гэхдээ амлалт өгч чадахгүй тул өршөөгөөрэй! Миний ээж танд зориулж чихэр болон чихний бөглөөснүүдийг тарааж байгаа. Надаас болж танд тавгүй байвал үүнийг ашиглаарай.

Аян замдаа сайн яваарай. баярлалаа” хэмээн бичиж үлдээжээ.

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *