Like дарж мэдээгээ үзнэ үү

Ш.Чимэдцэеэ: Ийм сайхан өдөр гэж байдаг юм байна. Өглөөгүүр утасны дуу хаалттай байтал Хурдын Отгонбаяр 10 гаруй залгаж….

Сайн байцгаана уу.эрхэм монголчууд минь ээ.би гэдэг хүн төрсөн цагаас хойш.нарийвчилж хэлвэл дуулж 50 жил. багшлаж 30жил болсон болон МУГЖ .МУАЖ цол хүртэж. мөн 41улс ороноор дуулж явахдаа өөрөөч олон баярлаж бас мөнчиг олон хүнийг баярлуулсан гэж боддог юм.гэтэл түүнээс илүү баяр гэж байдагийг өнөөдөр үзлээ.хүний сайхан амьдархийн мөн чанар нь гол цөм нь орон гэр байдаг юм бна.хөрөнгөтэй байсаныхаа төлөө амьдарч байсан хүндээ өөрийнхөө авсан байрны мөнгийг төлж тэтгэвэрээ хүртэл алдаж мөнч хэцүүхэн байлаа.энэ хэцүү байдалаас гаргаж өгсөн дүү нарт их баярлалаа.

Энэ ийм учиртай юм боллоо л доо.өглөөгүүр утасны дуу хаалттай байсан юм гэтэл Хурдын Отгонбаяр 10 гаруй утасдсан бна.эргүүлээд залгатал эгчээ таны саяхан дуулсан дуу маш гоё болжээ.гээд та Home палаза дээр 14ц хүрээд ирнэ үү.заавал цаг гаргаарай гэнэ.хамт хоол идэж уран бүтээлийн талаар л ярих байх гэж бодоод яваад очлоо гадаа хүлээж бна.
Хоёулаа тэр сакурад очно гэнэ тэгэхээр нь Япон ресторанд орж хоол идэх л юм бодлоо.очтол бишээ албан газар бна.2.3 залуучууд тосоод өө эгч хүрээд ирэв үү гээд дөнгөж сая салж яваад эргээд уулзаж байгаа юм шиг нээх дотно угтаад суугаарай гээд шууд л та бол бид бүхний бас монголын ард түмний бахархал болсон дуучин манай компани танд 2 өрөө байр бэлэглэж бна гэж пал хийтэл хэлээд эрхийн бичиг гардуулхад 50жил тайзан дээр гарахдаа салгалаж чичрээгүй гар салгалаад гачин болоод босож болохгүй байсан.үнэхээр их баярласан..

Отгонбаяр дуучин тэр хүртэл нууц байлгаж чадсан маш тэвчээртэй шүү.Otgonbayаr Yoiach HURD дүүдээ ШинэСэгэ Буйлд грүпп Д.Наранбат.Ц.Жадамбаа.Б.Батхүү.Д.Даваа баатар нартаа маш их баярлалаа.

Та бүхэн надаас гадна монголын ард түмнийг баярлуулж чадлаа.буян тана будаа тариа шиг үржих болтугай.Дахин дахин баярлалаа хэмээжээ.

 

Түүнд бэлгэлсэн энэхүү байр нь Зайсанд баригдаж буй тансаг зэргэлэлийн хотхон бөгөөд 1м2-н үнэ нь 4-5 сая бөгөөд ирэх жил ашиглалтанд орох юм байна

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *